Тулгарсан бэрхшээлүүд
Манай багийнхан 9/16-11/01 хүртэл 8долоо хоногийн турш
Сүхбаатар дүүргийн 12 жилийн сургалттай 4-р бүрэн дунд сургууль дээр дадлагийн
ажлаа амжилттай хийж дуусгасан. Энэ хугацаанд багш суралцагчидтай хамтран
ажиллаж сургуулийн дотоод үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцсон болно.
Дадлага ажил хийх үед тулгамдсан
бэрхшээлүүд цөөнгүй тохиолдсон. Үүнд:
Суралцагчдын харилцаа
Бид хичээлийг яаж заах вэ? гэдгээс илүү суралцагчидтай хэрхэн
харилцан ойлголцох вэ? гэдэг асуудалд анхааарлаа хандуулдаг байсан . Учир нь тус дунд сургуулийн дийлэнх суралцагчид харилцаа болон хүмүүжлийн хувьд доголдолтой, багш болон өөрөө өөрсдийгөө
хүндлэх хүндлэл байхгүй, зорьсон зорилгогүй, сурах хүсэл тэмүүлэл байхгүй,
итгэл үнэмшил байхгүй байгаа нь ажиглагдсан.Суралцагчид энэ хичээлийг сурсан ч
яахав сурахгүй байлаа гээд надад алдах зүйл үгүй гэсэн байр суурьнаас ханддаг
нь тодорхой байсан. Багш хичээлээ хий гэж шаардлага тавихад үл тоосон байдалтай
утасныхаа чихэвчээ хийчихээд суудаг сурагчид цөөнгүй байсан.
Суралцагчдын англи хэлний
мэдлэгийн түвшин
Суралцагчид англи хэлний
өөрсдийн байх ёстой түвшиндээ хүрч чадаагүй байсан нь бас нэгэн асуудал болсон.
Ялангуяа ахлах ангийн суралцагчид энгийн үг хэллэг мэдэхгүй, дүрмийн
хэрэглээгээ зөв хэрэглэж чадахгүй байсан. Үүнд нөлөөлж байгаа гол хүчин зүйлс
нь нэг талаас суралцагчид нөгөө талаас багш юм. Суралцагчдын дийлэнх хүвь нь
сурах хүсэл тэмүүлэл байхгүй, угаасаа л чадахгүй гэсэн хандлага нь
давамгайлчихсан байсан. Багшийн зүгээс хичээлийг заахдаа суралцагчдад чиглэсэн
үйл ажиллагааг дутуу явуулдаг. Өөрөөр хэлбэл багш хичээлээ заагаад цалингаа авч
байвал болж байна хүүхдүүд сурах нэг нь сурна биз гэсэн хандлагатай байгаа нь
харагдсан.
Ангийн хүрэлцээ бага
Суралцагчлыг 2 групп
болгон англи хэлний хичээл орж байгаа нь багш нар хүүхэд бүрт хүрч ажиллах
боломжийг нээж өгдөг нь сайшаалтай санагдсан боловч ангийн хүрэлцээ бага учир
нэг групп нь сул анги хайж явсаар хичээлийн 5-10 минут нь өнгөрөөд хичээлийн
үйл явц төлөвлөгөөний дагуу явагдахад хүндрэл учирч байсан.
Багш нарын бидэнд хандах
хандлага
Тус сургуулийн зарим багш
нар биднийг дадлагийн оюутнууд гэдэг талаас нь түлхүү хандаж үл ойшоосон зан
авир гаргасан. Жишээ нь: (Багш нарын өрөөнд та нар байх
ёсгүй та нар дадлагийн оюутнууд багш биш, та нар бид нарын копьютерээр оролдох
ёсгүй) гэж хэлдэг байсан.
Мөн ямар нэгэн зүйлийг шаардаж хийлгэдэг, хийхгүй бол дадлага ажлыг чинь
хийлгэхгүй, Их сургууль руу чинь өргөдөл явуулна гэх зэргээр дарамт учруулж
байсан.
could you share your experience about how did you overcome your problems?
ReplyDeleteyes of course, we will share it soon. thanks
Delete