Сэтгэгдэл
СБД-ийн 4-р
бүрэн дунд сургуульд 2013.09.16- 2013.11.08 -ны хооронд дадлага хийв. Хүнд
төрсөн анхны сэтгэгдэл маш удаан хадгалагддаг. Хэрвээ танд анх эвгүй сэтгэгдэл төрсөн бол цаашид түүнийг арилгахад
хэцүү байх болно. Харин бидэнд ямар
сэтгэгдэл төрсөн гэж бодож байна?
Бидний хувьд анх
СБД-ийн 4-р сургууль дээр очих үед маш сайхан нэг л дотно сэтгэгдэл төрж
байсан. Багш нар нь чадварлаг, нөхөрсөг, хүүхдийн төлөө гэсэн сайхан уур амьсгалтай хамт олон байсан.
Харин сурагчдын хувьд нэг их тоомжиргүй үл оошоосон юм шиг сэтгэгдэл төрж
байсан. Гэвч танилцаад ойр дотно болох үед өмнө төрж байсан сэтгэгдэл хормын
төдийд алга болсон шүү.
Та бүхний төсөөлж
буй зүйл бодит байдал хоёр асар их зөрүүтэй зүйл байх болно. Тиймээс сэтгэл
санаагаар унаж болохгүй шүү.
Олон олон
хүүхдүүдийн ирээдүйн амжилтын үндсийг нь нээн илрүүлж өгдөг ирээдүйн багш
нартаа амжилт хүсье.
No comments:
Post a Comment